242.5 сая төгрөгийн бүтээн байгуулалт хийнэ

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-18 16:10:25

Дорноговь аймгийн Улаанбадрах сум 2016 онд Орон нутгийг хөгжүүлэх сангаас 242.5 сая төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөлөө.

Дээрх хөрөнгөөр гүний усны хайгуул, сангийн далай багийн соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны бохирын системийн засварын ажил, хүүхдийн цэцэрлэгийн био 00, халуун усны барилгын засвар зэрэг зургаан нэр төрлийн ажил  гүйцэтгэх аж.

Харин 2015 онд тус сум нийт 682 сая төгрөгийн  бүтээн байгуулалтын ажил хийсэн бөгөөд баяр наадам зохион байгуулах цэнгэлдэх хүрээлэн, цэцэрлэгт хүрээлэн, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засвар зэрэг  томоохон ажлыг амжуулсан байна.    

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ