Цэцэрлэгүүдэд “Түшиц бүлэг” ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2015-09-14 00:09:45

Дархан-Уул аймгийн Боловсрол, Соёлын газраас “2015-2016 оны хичээлийн жилд СӨБ нь боловсролын салбарт чанарын шинэчлэлт хийхээр дэвшүүлсэн зорилт, хамт олны зорилго чиглэлд тууштай байж багаар ажиллах “Чадварлаг баг” бүрдүүлэн манлайлж ажиллана” гэсэн зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

“Энэ зорилтын хүрээнд цэцэрлэгүүд хүүхэд нэг бүрийг бүтээлчээр хөгжүүлэх уян хатан сонголттой сургалтын хөтөлбөртэй болох бол сургалтын шилдэг технологи арга зүйг туршин хэрэгжүүлж түгээн дэлгэрүүлэх түшиц бүлэг ажиллуулах ёстой. Мөн хүүхдийн хөгжлийн онцлогт тулгуурласан хүүхэд бүрийг хөгжүүлэх үнэлгээний шинэ арга зүйг үр дүнтэй  хэрэгжүүлж сайн туршлага амжилтын “DARKHAN  SUB” групп ажиллуулж туршлага түгээн дэлгэрүүлэх ажлууд багтсан” гэж аймгийн БСГ-ын Сургуулийн өмнөх боловсрол хариуцсан арга зүйч н.Урнаа ярилаа. Эдгээр дөрвөн зорилтыг хэрэгжүүлэх үүднээс цэцэрлэгүүдэд түшиц 21 бүлэг ажиллахаар болжээ. СӨБ-ын түшиц бүлгүүдийн багш нарын анханы уулзалт болж ажлын төлөвлөгөөгөө батлав. Түшиц бүлгийн багш нар 14 хоногийн таван өдөрт нь хэлэлцүүлэг зохион байгуулж туршлагаа  солилцож тэндээс олж  авсан  мэдээллээ цэцэрлэгийнхээ багш нарт дэлгэрүүлэхээр тогтлоо.

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд