Саунд биеэ үнэлж байсныг илрүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2016-01-19 13:13:42

Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг сауны газарт бусдын биеийг үнэлэх зохион байгуулалттай хэргийг иргэдийн мэдээллийн мөрөөр илрүүлсэн байна. 

Энэ сарын 15-ны өдөр цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн тавдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах  саунд бусдын биеэ үнэлэхийг зохион байгуулаад байна” гэсэн мэдээлэл иржээ. Уг мэдээллийн дагуу шалгалт хийхэд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд суух 28 настай, эмэгтэй Б нь бусдыг биеэ үнэлэх ажлыг зохион байгуулж байсныг илрүүлсэн байна. 

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ