“Монголын сайхан бичигтэн” Улсын уралдаан эхэллээ

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:05:30

Монголын сайхан бичигтэн улсын уралдааны 18 дахь удаагийн шалгаруулалтын болзлыг өнөөдөр зарлалаа. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор уламжлал болон зохион байгуулагддаг болсон Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь энэ жил шагналынхаа санг 5 сая төгрөг болгож нэмэгдүүлжээ. Энэ нь оролцогчдын идэвхийг сэргээх гэсэндээ бус монгол бичгээ өвлөн суралцагсдын тоо насны хамааралгүйгээр нэмэгдэж байгаатай холбоотой гэж уралдааны зохион байгуулах комиссынхон үзэж байна. Энэ удаагийн шалгаруулалт нь уламжлал ёсоор 1-7 р анги, 8-11 р анги, 12 р ангиМонгол хэл бичгийн мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид, уран бичлэг, бичвэрйн бус бүтээл гэсэн ангилалаар бүтээлүүдээ авна. Ангилал тус бүр өөр өөр сэдэвтэй байхаар уралдааны болзолд заажээ. 1-7 р ангийн сурагчдад дурын сэвдээр алдаагүй цэвэр нямбай бичих шаардлагыг тавьсан бол 8-11 ангийн сурагчид “Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос”,”Эзэн хичээвэл заяа хичээнэ”,”Амжилтын үзүүр бол уйгаггүй оролдлого ”гэсэн сэдвүүдээс сонгож 100-120 үгтэй эх найруулан бичиж оролцох бол Уран бичлэгийн ангилалд “Байгаль эх мөнхий рашаан”, “Эх нутгийн ариун ус”,”Эрүүл биед саруул ухаан оршино”сэдвээр, Насан хүрэгчид “Монгол бичиг-Монгол хүн”, “Халх гол ялалтын 75 жилийн ой”сэдвээр бичих бол багш нар монгол хэлний тухай шинэ хуулийн төсөлд зориулж өөрийн санаа бодлоо монгол бичгээр бичих юм байна. Харин 12 р ангийн сурагчид заасан эхийн дагуу зохион бичлэг бичиж оролцоно. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр “Жем интернэшнл” ХХК оролцож байна. Уралдааны “Мэргэжлийн багш”, “Уран бичлэг” болон бичвэрийн бус бүтээлийн ангилалд тэргүүн байр эзлэгсэд хилийн чанадад аялах бол 12 ангийн сурагчдын ангилалд шалгарагсад төрийн сангийн тэтгэлэгээр МУИС, МУБИС-д урилгаар элсэн орох болзолтой юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд