Баянхонгор аймаг эмч нарынхаа мэргэжлийг дээшүүлэхэд анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 08:40:05

Баянхонгор аймгийн “Шинэ зууны эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай үндсэн мэргэжлээр 2013-2015 оны хичээлийн жилд төрийн болон орон нутгийн сангийн зардлаар 19 их эмч суралцжээ.

Тодруулбал, Энэ жилээс аймгийн Нэгдсэн эмнэлэгт анестезиологи, дотор,   мэс засал, эх барих эмэгтэйчүүд, мэдрэл, эрүү нүүрний согог засал, дуран, сүрьеэ, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээ, нүд мэс засал, тархвар судлал, эрүү нүүрний мэс засал, хүүхдийн уушиг судлалын чиглэлээр суралцсан эмч нар ажиллаж эхэлсэн байна. Мөн онд НҮБ-ын ХАС-ийн төслийн зардлаар Галуут, Богд сумд Эх барих эмэгтэйчүүдийн их эмч, үндсэн болон төрөлжсөн мэргэжил олгох сургалтад суралцуулжээ.

Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны зардалд 44.6 сая төгрөгийг Орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр баталж, 20.8 сая төгрөгийн санхүүжилт хийгджээ. Гадаад сургалтад 13 эмч мэргэжилтэн 11.8 сая төгрөг, нарийн мэргэжил олгох сургалтад 7 эмч эхний 1 жилийн төлбөрт 9.0 сая төгрөг тус тус зарцуулсан байна.

Оношлогооны төвд нэн шаардлагатай төрөлжсөн нарийн мэргэжлээр хүүхдийн мэдрэл, тархины доплерограф, нярай, гэмтэл, нефрологич, чих хамар хоолойн эмчийг мэргэжил дээшлүүлэх,  мэргэшүүлэх сургалтад сургасан бол Жаргалант сумын сум дундын эмнэлэгт мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний,  Бууцагаан, Баянбулаг сумдын эрүүл мэндийн төвд эх барих, эмэгтэйчүүдийн  эмч резиденсийн сургалтад суралцаж байгаа аж.

Б.Мөнхзул

Холбоотой мэдээ