Сергей Аксёнов:Крымийн хойг дөрвөн бүслэлтэд ороод байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2016-01-20 11:49:48

Энэ нь юуны өмнө Украйны зүгээс гаргасан нутаг дэвсгэрийн  маргаан болон Крымийн хойгийг ОХУ-д нэгдэн орсон фактыг хүлээн зөвшөөрхөөс татгалзсан нилээд хэдэн улстай холбоотой. Ус, тээвэр, хүнс болон эрчим хүчний гэх дөрвөн бүслэлт нь сүйрлийн улстөрийн үр дагавар юм” гэж  Крымийн хойгийн тэргүүн Сергей Аксёнов үзэж байна гэж Крымийн тэргүүний хэвлэлийн алба иш татан уламжилжээ.

Ингэхдээ Сергей Аксёнов  Засгийн газрын өмнөө тавьж буй зорилтуудын нэг бол  хойгийг   мэдээллийн орон зайд  хэт  давралт , халдлагын үзэл санаанууд  нэвтрэхээс үр дүнтэй хамгаалах механизмыг  ашиглахад  оршиж буйг тэмдэглэжээ. Тэрээр тус улс терроризмын эсрэг үйл ажиллагааг бий  болсон аюулгүй байдлын заналхийлэл болоод Крымийн онцлогт тулгуурлан  явуулдаг гэв.

Сонирхуулахад, 2015 оны 9 дүгээр сард Украйны депутатууд болон иргэний хөдөлгөөнийнхөн Крымийн хойгт хүнсний бүслэлт тогтоох   арга хэмжээг эхлүүлэх   тухай зарлан, тус  хойгт  “арилжааны ачааны машинуудыг оруулахгүй " зогсоохоор сүрдүүлж  байсан билээ.    

“Блокада” буюу “Бүслэлт” –ийг Украйны Дээд Радын  депутат Мустафа Жемилев , Рефат  Чубаров /тэд нарыг ОХУ –ын нутаг дэвсгэрт  орохыг  хориглосон/ болон АТР телевизийн эзэн Ленур Ислямов  болон тэд нартай нэгдсэн  Орос улсад хориотой “Правый сектор” бүлэглэлийн    идэвхтэнүүд зохион байгуулжээ.  Бий болсон нөхцөл байдалтай холбогдуулан ОХУ-ын  Холбооны зөвлөлийн гишүүн, Крымийн төлөөлөгч  Ольга Ковитиди Украйны банкуудад өр зээлтэй хойгийн оршин суугчдын байдлыг хөнгөвчлөх зорилготой ОХУ-ын Төрийн думд  хуулийн төсөл өргөн барих гэж байна. Ийнхүү  сенатч эмэгтэй хэдхэн өдрийн өмнө  хүчин төгөлдөр болсон хуулинд  өөрчлөлт оруулах санал тавьжээ, гэтэл энэ нь  Крымийн Төрийн зөвлөлийн дургүйцлыг  хүргээд авав. Учир нь Крымийн хууль тогтоогчдын үзэж буйгаар, Холбооны парламентчдын  баталсан энэхүү  хууль  нь,  крымийнхны хувьд “эрчим хүч, ус, хүнсний бүслэлт” болж хувирсан төдийгүй, тэдэнд  тулгамдсан бүх асуудлыг тооцоогүй хууль хэмээн тэд үзэжээ.

Москва хот. А.Огторгуймаа 

Холбоотой мэдээ