Малчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулав

Орон нутагт | Дорноговь
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 15:42:47

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын ЗДТГ, ЭМТ хамтран сумынхаа малчдыг эрүүл мэндийн үзлэгт үнэ төлбөргүй хамрууллаа.

Зүрхний цахилгаан бичлэг, ЭХО, эсийн шинжилгээ, процеллоз, вирусын шинжилгээ гээд хүмүүст нэн шаардлагатай үзлэг оношилгоог сумандаа зохион байгуулж  давхардсан тоогоор 170 гаруй хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Энэ талаар сумын ЭМТ-ийн их эмч Д.Сарантуяагаас тодруулахад “Сумынхаа буман сүргийн баярын үеэр малчдыг  эрүүл мэндийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Үзлэгээс гадна заавал хэвшүүлэх 21 дадлыг хэвшүүлэх зорилгоор эрүүл мэндийн өвчин эмгэгтэй холбоотой үлгэрчилсэн тоглолтыг эмнэлгийнхээ эмч мэргэжилтнүүдийн хамт тоглож үзүүлжсэн. Дээрээс нь зөв хооллохын ашиг тус, чихрийн шижин, архи тамхины хор хөнөөл болон бусад нийтлэг тохиолддог өвчин эмгэгийн талаар өөрсдийн  бэлтгэсэн  ном товхимлыг төрөл бүрийн витамины багцтай хамт малчдад тараасан” гэв.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ