“Дорноговийн хонины мах” хөтөлбөр хэрэгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2016-01-20 16:58:49

Дорноговь аймгийн ЗДТГ, ХХААГ-аас “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийг орон нутагтаа хэрэгжүүлэхээр боллоо. Говийн хонины vндсэн ашиг шим нь амт чанар сайтай төдийгүй нядалгааны жин дунджаар 23,51кг, гарц 48.12 хувь байдаг аж.  Мөн уураг нь амин хvчлээр баялаг юм.

Сүүлийн  жилүүдэд Дорноговь аймгийн хүн ам болон малын тоо өсч хүнсэнд хэрэглэх махны нөөц нэмэгдэн, хөдөө аж ахуйгаас бэлтгэж буй  мах үйлдвэрлэлийн хэмжээ жилээс жилд өсөх хандлагатай болжээ.

2015 оны жилийн эцсийн байдлаар малын тоо толгой нийт 1,800 мянгад хүрсэн  байна. Дорноговь аймагт махны боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр Сайншанд сумын “Гэрэлт шанд” ХХК, Замын-Үүд сумын “Борхойн амт” ХХК, “Эргэл цав” ББН  зэрэг хиаман цехүүд  ажиллаж жилдээ дунджаар 3-7 нэр төрлийн 7,5-8,2 тонн бүтээгдэхүүн  үйлдвэрлэж орон нутгийн зах зээлд нийлүүлж байгаа нь мал аж ахуйн салбараас нийлүүлж буй мах, махан бүтээгдэхүүний 0,14 хувийг эзэлж буй. Тиймээс үйлдвэрийн аргаар боловсруулсан бүтээгдэхүүний нэр төрөл, чанар тоо хэмжээг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байгаа учир тус аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид “Дорноговийн хонины мах” хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь зүйтэй гэлээ.

          Дорноговь аймаг Х.Эрдэнэбулган         

Холбоотой мэдээ