Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэв

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-21 15:34:10

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 51.3 хувийн ирцтэйгээр 15.10 минутад эхэллээ.

Хуралдааны эхэнд УИХ-ын дарга З.Энхболд Ардчилсан намын 35 гишүүнээс 32, МАН-ын 26 гишүүнээс 3, “Шударга ёс” эвслийн 10 гишүүнээс 5, ИЗНН-ын 2 гишүүн хоёулаа ирснээр ирц бүрдэж, чуулган эхэлж буйг танилцуулав.

Тэрбээр мөн Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай гэсэн ганц асуудал хэлэлцэнэ гэсэн юм. Ингэснээр Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын гишүүн Н.Батцэрэгийг чөлөөлж, түүний оронд УИХ-ын гишүүн Г.Батхүүг томилов. Үүгээр Төрийн байгуулалтын байнгын хорооны ирц бүрдэх боломжтой боллоо.

Б.Туул

 

Холбоотой мэдээ