МАН Ерөнхий сайдыг огцруулах асуудлаар 5 хоногийн завсарлага авав

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-21 16:21:20

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна.

Товын дагуу УИХ-ын гишүүн Г.Уянга нарын нэр бүхий 19 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах тухай асуудлыг хэлэлцэх байсан ч МАН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа.

Тус бүлэг асуудлыг эхлээд бүлгийн хуралдаанаар хэлэлцэх шаардлагатай гэж үзсэн байна.

Иймээс байнгын хороо дараагийн асуудлуудын хэлэлцүүлэгтээ орлоо.

Б.Туул

Холбоотой мэдээ