Чуулганы баасан гарагийн хуралдаан эхэллээ

Монголын мэдээ
mn_tuul@montsame.mn
2016-01-22 10:23:38

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ.

Хуралдааны эхэнд Тогтоолд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай, Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай зэрэг нийт 16 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн гэдгийг УИХ-ын дарга З.Энхболд танилцуулав.

Мөн хуралдаанаар Дэлхийн зах зээлийн өнөөгийн ханштай уялдуулан дотоодын шатахууны үнийг бууруулах талаар Уул уурхайн сайдад тавьсан асуулгын хариуг сонсоно гэдгийг тэрбээр хэллээ.

Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулж санал хэлэх гишүүн гараагүй тул чуулган товын дагуу эхний асуудал буюу хүүхдийн мөнгөний анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв.

Б.Туул

Холбоотой мэдээ