БНХАУ Африкт цэргийн бааз байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-01-22 12:41:21

БЭЭЖИН. /NHK/. БНХАУ Зүүн Африкийн Жибути улсад цэргийн бааз барихаар тохиролцсон байна.

Ингэснээр БНХАУ-ын гадаадад байгуулсан анхны цэргийн бааз энэ болох юм.

Энэ цэргийн баазыг Сомали эргийн ойролцоох далайн дээрмийн гэмт хэрэгтэй тэмцэх БНХАУ-ын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, Хятадын хөлөг онгоцуудыг шатахуун, хоол хүнсээр хангах, цэргүүдийг амраах зорилгоор ашиглана гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хун Лэй мэдэгдэв.

Мөн тэрбээр, энэ цэргийн бааз нь БНХАУ-ын далайн үйл ажиллагааг хөнгөвчилж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ