Дорнод аймаг шинэ төрөх эмнэлэгтэй боллоо

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 10:23:49

Дорнод аймагт Шинэ төрөх эмнэлэг удахгүй үүдээ нээнэ. Сүүлийн жилүүдэд залуу гэр бүлийн тоо өсч, төрөлт нэмэгдэж байгааг энэ салбарынхан онцолж байна.

Дорнод аймгийн хувьд хүн амын дундах залуусын эзлэх хувь өндөр, тэр хэрээр төрөлт жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа юм. Зүүн Бүсийн Оношлогоо эмчилгээний төв дэх 40 ортой төрөх тасаг өнөөдрийн байдлаар ачааллаа дийлэхгүй байгаа учир шинэ Төрөх эмнэлэг барьж, удахгүй ашиглалтад хүлээлгэн өгөх гэж байна.

50 ортой шинэ эмнэлгийг улсын төсвийн 2,7 тэрбум төгрөгийн зардлаар барьжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ