“Монголын сайхан бичигтэн” улсын уралдааны ёслолд үндэснийхээ хувцастай оролцохыг уриаллаа

ВИДЕО МЭДЭЭ
admin@example.com
2015-06-29 11:11:17

МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос “Монголын сайхан бичигтэн” Улсын уралдааныг 1997 онд анхлан явуулснаас хойш 18 жилтэйгээ золгож байна. Жилээс жилд хүрээгээ тэлж байгаа энэ удаагийн уралдаанд 800 аад хүн оролцлоо.
Монголын сайхан бичигтэн улсын уралдааны өнөө жилийнхт Дархан уул аймгаас оролцсон 2 р ангийн сурагч крилл бичгээр хичээнгүйлэн бичсэн хуулан бичлэгээ явуулжээ. Хэдийгээр бяцхан оролцогч уралдааны журмыг андуурсан ч монгол бичгийг бага ангиас нь заах хэрэгтэй юм гэдгийг сануулж байгаа хэрэг боллоо гэж Хүмүүн бичиг сонины редакциас үзэж байлаа.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаанаас сонирхуулах бас нэг зүйл бол УИХ-ын гишүүн Л. Энх-Амгалан, “Ш.Лувсанвандан сан”, ахлах дипломатч Г.Луузан нарын хүмүүс өөрсдийн санаачилгаар уралдааныг ивээн тэтгэсэн бол ёслолын арга хэмжээнд оролцсон ЗГХЭГ-ын дарга Ц.Баярцогт хувийн зүгээс жил бүрийн уралдааныг нэг сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцож байхаа хэлсэн юм.

Уралдааныг уран бичлэг, бүтээл, мэргэжлийн багш нар, насанд хүрэгчид, сурагчид ба 12 р анги 7-11 р анги гэсэн ангилалд тус бүр 3 байр эзлүүлж, Ахмад дипломатч Г. Луузан,УИХ-ын гишүүн Э.Энх-Амгалан, Академич Ш.Лувсанвандан нарын нэрэмжит шагналаар 12 оролцогчыг шагналаа.

Монголын сайхан бичигтэн улсын уралдаан нь Монгол бичгийг хамгаалан дэлгэрүүлж, нийтийн хэрэглээнд хэвшүүлэхэд жинтэй хувь нэмрээ оруулж байна. Үндэснийхээ бичиг соёлыг өвлөн авч хичээнгүйлэн суралцаж байгаа уралдаанд оролцогсдод шагнал гардуулах үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ц.Баярцогт төрийн албан тушаалтануудын нэрийн хуудас монгол бичгээр бичигддэг болсныг дуулгасанд  хүрэлцэн ирсэн олон түмэнд талархан хүлээн авсан юм. Мөн үүнээс хойш энэхүү уралдааны ёслолын ажиллагаанд хүн бүр үндэснийхээ хувцастай оролцож байхыг уралдааныг санаачлан зохин байгуулагч Хүмүүн бичиг сонины редакциас уриалсан юм.

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд