Сум бүрт 10-40 тонн өвс үнэгүй олгож эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
erdenechimeg@montsame.mn
2016-01-26 16:55:53

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 12 сарын 14-ний өдрийн 480 дугаар тогтоолоор Өвөрхангай аймагт 420,8 тн өвсийг өвөлжилт хүндрэлтэй байгаа сумдад үнэгүй олгохоор болсон. Энэ хүрээнд аймгийн Засаг даргын а/04 дүгээр захирамж гарч, уг ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томиллоо.

Үнэгүй олгох өвсийг цас ихтэй байгаа Нарийнтээл суманд 40 тонн, цас багатай, өвөлжилт өнөтэй байгаа Богд, Тарагт сумдад 9,8 тонн, Арвайхээр суманд 10 тонн, бусад сумдад 20 тонноор тус тус хуваарилан олгож байгаа юм. Одоогоор Бүрд ,Уянга зэрэг сумдууд нөөцийн өвсөө малчдад тарааж дууссан бол бусад сумдууд хаараахан дуусгаагүй байгаа юм.

Өвөрхангай аймагт өвс 6000 төгрөг, Улаанбаатар гурил, тэжээлийн үйлдвэрийн хивэг 6000 төгрөг, Хархорин суманд 500 кг-аар боосон ногоон тэжээл 120000 төгрөгийн үнэтэй байна.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ