Сайнцагаан сум нөөцийнхөө өвсний үнийг 50 хувь хямдруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-27 15:39:06

Дундговь аймгийн Сайнцагаан сумын ИТХ- ын тэргүүлэгчид тогтоол гаргаж, сумын аюулгүйн нөөцдөө 2014 онд татан нөөцөлсөн 50 гаруй тонн өвсний үнийг 50 хувиар хямдруулан малчиддаа өгөхөөр болов.

Хямдруулж тооцоход нэг боодол өвс 3200 төгрөгийн үнэтэй болж байна. Тус сум 723 малчин өрх, 178 мал бүхий өрхтэй бөгөөд хямдруулсан өвсийг малчин болон мал бүхий бүх өрхдөө адил тэнцүү хуваарилахад 2.7 боодол өвс ногдож байгааг сумын Засаг дарга М.Баянсан хэллээ.Өчигдөр хөдөөгийн багийн Иргэдийн нийтийн хурал болох үеэр малчид хуваарьт өвсөө авцгаасан. Ойрын хугацаанд хямдруулсан өвсийг өгч дуусахаар байна гэлээ.

Үнэ хямдруулан 50 тонн өвсийг малчиддаа өгснөөр тус сум нөөцдөө 2015 оны намар шинээр татсан 75 тонн өвс, 18 тонн тэжээлтэй үлдэх юм байна. 

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ