Төв аймгийн баг тамирчид өсвөрийн цаначдын бүсийн аварга болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
erdenechimeg@montsame.mn
2016-01-27 15:39:57

Дархан-Уул аймагт анх удаа Монгол Улсын спортын мастер Б.Даваажавын нэрэмжит болгон зохион байгуулагдсан өсвөр үеийн цаначдын “Төвийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн” өндөрлөв.

Тэмцээнд Архангай, Булган, Орхон, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгууд болон Улаанбаатар хотын Сонгино хайрхан дүүрэг зэрэг долоон багийн 100 гаруй тамирчид оролцсон юм. Тэмцээний нэгдсэн дүн гарахад Д.Ичинхорлоо дасгалжуулагчтай Төв аймгийн баг түрүүлж алт, О.Хүрэлбаатар дасгалжуулагчтай Орхон аймгийн “Хангарьд” клубын баг мөнгө, Б.Ховор-Эрдэнэ дасгалжуулагчтай Дархан-Уул аймгийн баг тамирчид хүрэл медаль хүртлээ.

                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ