Японы баруун нутагт ус тасарсан байна

Дэлхийд | Нийгэм
sarnai@montsame.mn
2016-01-28 17:00:19

ТОКИО. /HNK/. Гэнэт хүйтэрсний улмаас усны хоолой эвдэрч, задран Японы баруун нутгийн оршин суугчид усгүй болсон байна.

Лхагва гарагийн үдээс хойш Японы 15 мужын 117 мянган айл өрх усны хангамжгүй болсон бөгөөд пүрэв гарагт усны хамгамжгүй болсон айл өрхийн тоо 259 мянгад хүрчээ.

Хамгийн их хохирол амсаад байгаа Фукуоака мужид засаг захиргааны 11 нэгжийн 50800 айл өрх усны хангамжгүй болжээ. Харин Омута хотын 29 мянган айл өрх өдийг хүртэл усны хангамжгүй байна. Японы Өөрийгөө хамгаалах хүчин болон бусад байгууллагууд тус хотын иргэдэд ус түгээж байна.

Хотын албаны хүмүүс ус түгээх үйлчилгээг сэргээхээр ажиллаж байна.

Х.Сарнай

 

 

Холбоотой мэдээ