Аймгаа төрийн одонд тодорхойлохоор болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-01-29 21:03:37

Дундговь аймгийг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонд тодорхойлон Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих шийдвэрийг аймгийн ИТХ- ын тэргүүлэгчид гаргасан байна.

Малчид мал сүргээ таван төрөлд нь жил тутамд өсгөсөөр 2.7 сая толгойд хүргэж, нэг хүнд ногдох малын тоогоор улсдаа тэргүүлдэг болсон, сүүлийн арваад жил эхийн эндэгдэлгүй ажиллаж, шинэ төрөлт нэмэгдсэн, шилжин явагсад буурч, шилжин ирэх хүн амын тоо ахисанаар энэ онд хүн амын тоо сүүлийн арван жилд байгаагүйгээр өссөн, хүн амын дундаж наслалтаар улсдаа мөн тэргүүлж байгаа гэх зэргээр тоочиход нийгэм, эдийн засгийн олон эерэг үзүүлэлт Дундговь аймагт бий.

Урлаг соёл, боловсрол, спорт нийгмийн салбар салбарт хүн ардынх нь хөдөлмөр зүтгэлийн үр дүнд бүтээн босч байгаа амжилт бүтээл  арвижсаар байгаа бөгөөд аймаг нийтээрээ төрийн одон медаль хүртэх үйлстэй гэж үзжээ.

Т. Отгонтуяа

 

Холбоотой мэдээ