Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-01 14:20:58

Булган аймгийн төвийн халаалт цэвэр бохирын асуудлыг хариуцдаг “Булган Мээж” төрийн өмчит ХХК өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сар шинийн баяр болохтой холбогдуулан эвдрэл гэмтлийн асуудлыг 7034 – 2928 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч байна. Мөн дашрамд дурдахад тус компани нь “Илчит металл” ХХК – аас 2015 – 2016 оны халаалтын жилд 18700 тн нүүрс татаж авах гэрээ байгуулсан. Нийт татаж авсан нүүрснээс одоогоор 2994,7 тн нүүрс үлдээд байна. Энэ нь 40 хоногийн нөөц бөгөөд энэ нүүрсээ дуусахаар дахин 2500 тн нүүрс татаж авах юм байна.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ