Булганд 12-ны ажлын өдрийг 6-нд шилжүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-02 10:16:03

Сар шинийн баярын өдрүүдэд орон даяар 3 хоног амрахаар байгаа боловч Булган аймгийн хувьд өөр хуваариар амрах боллоо.

2016 оны 02 сарын 12 –ы ажлын өдрийг 02 сарын 06–ны амралтын өдөр ажиллуулаад 02 сарын 14 хүртэл аймаг даяараа амрах зохицуулалтыг хийлээ. Эдгээр өдрүүдэд Цагдаагийн газартай хамтран бүх байгууллага агентлагууд хариуцлагатай жижүүрт гарах ба аймгийн Онцгой байдлын газар ч бас өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахаар боллоо.

                                                                                                                           П.Батням

Холбоотой мэдээ