Энх мэндийн хадаг өргөлөө
ВИДЕО МЭДЭЭӨвөр Монголын Өөртөө Засах Орны Ардын засгийн газар болон Монгол Улсад суугаа БНХАУ-ын элчин сайдын яамнаас хамтран сар шинийн баярыг тохиолдуулан жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Өвөр Монголын уран бүтээлчдийн “Энх мэндийн хадаг" тоглолтыг үзэгчид талархан хүлээн авлаа. Дөрөв дэхь жилдээ Монголын үзэгчдийг зорин ирж уран бүтээлээ толилуулж байгаа энэ удаагийн тоглолтонд Өвөрмонголын нэрт дуучин Цэцэгмаа, дээд монгол гаралтай мөн Өвөр Монголдоо төдийгүй манай дээд монголчуудын хүндлэлийг хүлээсэн дуучин Халин нар залуу дуучид мөн орчин үеийн хамтлаг дуучдын хамт ая дуугаа өргөлөө.
Сэтгэгдлүүд