2000 гаруй мал хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
erdenechimeg@montsame.mn
2016-02-03 17:41:23

Хөвсгөл аймгийн зарим сумдад өвөлжилт хүндэрч 2000 гаруй мал хорогдсон бол 50 орчим мянган толгой мал нэмэгдэл тэжээлд, 30 гаран мянган толгой мал байнгын тэжээлд ороод байна.

Тус аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Рэнчинлхүмбэ, Чандмань-Өндөр, Эрдэнэбулган, Цагаан-Үүр сумдад хамгийн их цастай өвөлжилт хүндэрчээ. Малчин иргэд өөрсдийн нөөцөлсөн хадлан тэжээлийг хэрэглэж дуусч байгаа тул Улсын Онцгой комисс болон хүмүүнлэгийн байгууллагуудад хандсан байна.

Улсын Онцгой комиссоос 250 тн тэжээлийг 50 хувийн хөнгөлттэй үнээр Хөвсгөл аймагт олгосон тул өвөлжилт хүндэрсэн сумдад хуваарилахаар төлөвлөж байгаа аж. Мөн малчин иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас ноос, ноолуурын үед эргэн төлөгдөх нөхцөлтэй олгох хүсэлтийг малчдаас ирүүлээд байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ