Тал нутгаас төрсөн Их жанжнаа эргэн дурслаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
erdenechimeg@montsame.mn
2016-02-04 09:28:58

Энэ сарын 2-ний өдөр их жанжин Д. Сүхбаатарын мэндэлсний 123 жилийн ой тохиолоо.

Д.Сүхбаатар бол Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын харьяат. Их жанжныхаа түүхэн ойг нутгийнх нь ард  иргэд өргөн дэлгэр тэмдэглэж, хөшөөнд нь цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ. Уг арга хэмжээнд жанжин Д. Сүхбаатарын хамаатан, төрөл садангийн хүмүүс зорин ирж оролцсон юм.

Их жанжны өлгий нутаг хэмээн омогшиж гадна, дотны олон хүмүүсийн анхаарлыг татаж байсан үе бидэнд зөндөө бий. Гэтэл  аймаг орон нутгийн удирдлагуудаас нэг нь ч үзэгдээгүй нь хүмүүсийн гайхшралыг төрүүлж байлаа.

Энэ өдөр зохион байгуулагдсан хамгийн гол ажил бол “Их жанжны үйл хэрэг мөнх” сэдэвт онол практикийн бага хурал байсан юм. Энэхүү бага хурлыг ШУА-ийн Түүх, архелогийн хүрээлэнгийн захирал доктор, профессор Мягмарсүрэн, ШУТИС-ийн доктор, профессор Эрдэнэбат нар удирдан явуулжээ. Бага хуралд их жанжны үүсгэн байгуулсан МАН-ын үе үеийн удирдлага, ахмад гишүүд болон ЕБС-ийн багш сурагчид, энгийн ард иргэд оролцсон. Их жанжны амьдрал, замналын талаар дурсан ярьж, түүний үйл хэрэг Монголчууд, тэр дундаа Сүхбаатарчуудын сэтгэл зүрхэнд үеийн үед мөнх байхыг дахин сануулсан юм.

Мөн ЕБС-ийн сурагчдын дунд их жанжиы тухай эссэ бичлэгийн уралдаан, Жанжны мэргэн буудагч гар бууны тэмцээн зэргийг зохион байгуулжээ. Сурагчид бүр өөрсдийн эссэ бичлэгтээ, Сүх жанжныхаа үйл хэргийг бид дурсан санаж, үргэлжлүүлнэ хэмээн бичжээ.

Т. Одончимэг 

Холбоотой мэдээ