“Унага” цэцэрлэг 3000 орчим хөгжмийн зэмсэгтэй болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-02-04 10:09:47
oyuka_hu@yahoo.com

Орхон аймгийн “Унага” цэцэрлэг “Энгийн хөгжмийн зэмсэг” хийх сарын аян зарлаж 12 төрлийн 3000 орчим хөгжмийн зэмсэгтэй  боллоо. Тус цэцэрлэг хоёр сарын өмнө байгуулагдсан юм.

Хөгжмийн зэмсэгийг багш нар нь хүүхдүүдтэйгээ хамтран дахин боловсруулж, ашиглах боломжтой материалаар  хийжээ. Ингэснээр эдийн засгийн хэмнэлттэйгээс гадна хүүхдүүд гарын доорхи материал ашиглаж төрөл бүрийн хөгжмийн зэмсэг хийж сурах ач холбогдолтой юм. Мөн хөгжмийн зэмсэгтэй болсоноор хүүхдүүд багаасаа урлагийн боловсролтой болох суурь нь тавигдаж байгаа гэж тус цэцэрлэгийн багш нар ярьж байна. Дашрамд дурдахад, “Унага” цэцэрлэг “Эко орчин, эрүүл мэнд, зөв дадал, хэвшил” уриан дор ажиллаж байна. Нийт 17 багийн  280 хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол олгож байна.

Б.Оюун-Эрдэнэ 

Холбоотой мэдээ