Орхон аймагт боловсруулах үйлдвэрийг кластерийн системээр хөгжүүлэх судалгаа хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон аймагт хөдөө аж ахуй, төмөрлөг, барилгын материалын үйлдвэрийг кластерийн системээр хөгжүүлэх боломжтой гэсэн судалгаа гарчээ.
Үүнийг АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтсийн дэргэдэх судалгааны баг гаргасан байна. Тус аймагт боловсруулах үйлдвэр олон ч ашигтай ажилладаг нь цөөн юм. Иймд тэд нэгдэж кластераар буюу нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь ашигтай ажээ.
Энэхүү судалгааны тайланг энэ сардаа багтаан дуусгаж АЗДТГ-ын Хөгжлийн бодлогын хэлтэст хүлээлгэн өгнө. Мөн судалгааг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хаалт, хөгжлийн менежмент, “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн хэтийн төлөвтэй уялдуулан Орхон аймгийн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд суурь болгон ашиглана.
2015 онд Орхон аймагт аж үйлдвэрийн салбарт 156 үйлдвэр, 1.2 их наяд төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 1.3 их наяд төгрөгийн борлуулалт хийжээ. Үүний 88.3 хувийг уул уурхай эзэлж байгаа бол 9.4 хувийг боловсруулах үйлдвэр эзэлж байна. Боловсруулах үйлдвэрийн 17.8 хувийг төмөрлөг, 16.2 хүнс, 13.8 хувийг ноос ноолуурын үйлдвэрлэл эзэлдэг байна
Б.Оюун-Эрдэнэ