УИХ-ын ээлжит бус чуулганыг 15-нд зарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ
gantuya@montsame.mn
2016-02-04 16:30:10

УИХ-ын намрын чуулган маргааш өндөрлөх ч хэлэлцэх асуудлаа гүйцээж амжихгүй учир Цагаан сарын дараа буюу энэ сарын 15-нд Ээлжит бус чуулган зарлах болжээ.

Намрын чуулганд багтааж нийт 33 асуудал хэлэлцэх ёстой ч хугацаандаа амжихгүй байх магадлалтай учир ээлжит бус чуулган зарлах юм. Энэ талаар УИХ-ын дарга З.Энхболд өнөөдөр чуулганы хуралдааны үеэр гишүүдэд мэдэгдлээ. 

Н.Туяа

 

Холбоотой мэдээ