Ажиглалтын нислэг хийх ОХУ-ын хүсэлтэд Турк татгалзжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-04 17:20:50

АНКАРА. /Sputnik/. Нислэгийн хөтөлбөрийн талаар тохиролцоонд хүрч чадаагүй улмаас “Нээлттэй тэнгэр” гэрээний хүрээнд Туркийн нутаг дэвсгэр дээгүүр ажиглалтын нислэг үйлдэх эрхийг ОХУ-д олгохоос татгалзсан гэж Туркийн Гадаад хэргийн яам мэдэгдэв.

"Нислэгийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрийг талууд байгуулсны дараа ажиглалтын нислэгийг үйлддэг. Энэ сарын 2-5-нд ажиглалтын нислэг хийх хүсэлтийг ОХУ илгээсэн боловч нислэгийн маршруттай холбоотой асуудлаар талууд тохиролцоонд хүрч чадаагүйн улмаас хүсэлтийг буцаасан" гэж Туркийн Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны дарга Тансу Бельгика мэдэгджээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ