Сугалааны 3 дахь тохирол 675 сая 900 мянган төгрөгийн шагналын сантай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunbold@montsame.gov.mn
2016-02-05 12:33:56

НӨАТ-ын урамшуулал, сугалааны гурав дахь удаагийн азтануудыг энэ сарын 07-ны 19.00 цагт Монголын үндэсний олон нийтийн телевизээр шалгаруулна.

Гурав дахь удаагийн сугалааны шагналын сан 675 сая 900 мянган төгрөг. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд НӨАТ-ын баримт хэвлэх 26.276 цэг ажиллаж байгаа бол  www.ebarimt.mn цахим хуудсанд 9 сая 30 мянга 800 гаруй баримт бүртгэгдсэн гэдгийг ГТЕГ-ын дэргэдэх НӨАТ-ын урамшуулал, сугалаа зохион байгуулах нэгжээс мэдээллээ.

 Өнгөрсөн сарын 31-нд болсон НӨАТ-ын урамшууллын сугалааны хоёр дахь тохирлоор нийт 3.316 азтан тодорсон.

Үүнээс хамгийн их нь буюу 20 сая төгрөгийн эзнээр Б.Нандинтүшиг охин тодорсон. Харин анхны болон хоёр дахь сугалаагаар Супер азтан буюу 100 сая төгрөгийн эзэн одоогоор тодроогүй байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ