Улсын тэргүүний тариаланчид шагналыг нь гардууллаа

Орон нутагт | Ховд
erdenechimeg@montsame.mn
2016-02-05 22:14:04

Ховд аймгаас  хөхөгчин хонин жилд Монгол улссын тэргүүний тариаланч хоёр  төрлөө.

Тус аймгийн газар тариалангийн эх орон Буянт сумын нутгаас  удам дамжсан тариаланч Т.Нурлан 38 насандаа Улсын тэргүүний тариаланч хэмээх эрхэм алдрыг хүртэж байна. Улсын аврага тариаланчийн шагналыг УИХ-ын гишүүн Д.Батцогт, аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн засаг дарга Д.Цэвээнравдан нар гардууллаа.

Харин шинэхэн улсын тэргүүний тариаланч цол хүртээд буй Т.Нурланы  аав С. Төлөөгөн гуай 22 настайдаа Монгол Улсын гавьяат механикжуулакч болж байжээ. Удам дамжсан Улсын аварга тариаланчид Буянт сумын нутгаас төрж байгаа явдалд нутгийн зон олон баяртай байна.

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ