Завхан бэлчээрийн газрын төлөвлөлтийн зурагтай болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-02-06 00:10:21

Завхан аймаг ургамлын ургалт, өөрчлөлт, даац, төрөл зүйлийг хянах фото мониторингийн 63 цэгийг таван сумын нутагт байгуулсан байна.

Ингэснээр бэлчээрийн газрын улирлын сэлгээний зураг, бэлчээрийн усан хангамжийн зураг, бэлчээрийн даацын зураг, бэлчээрийн газрын төлөвлөлтийн зургуудыг тус тус гарган газар зохион байгуулалтад ашиглаж байна.

Тус аймаг өнгөрч буй жил нийт 89,549 га газар олгохоор төлөвлөж 1050 иргэнд 112,499 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй өмчлүүлжээ. Харин 363 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 32,5га газрыг эзэмшүүлсэн байна.

Б.Мягмарсүрэн

Холбоотой мэдээ