Аймгийн хөдөлмөрийн аваргууд тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн 2015 оны хөдөлмөрийн аваргуудыг шалгаруулж шагнал гардуулах ёслол боллоо.
Шагналыг аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат, ИТХ-ын нарийн бичгийн дарга Р.Тунгалаг-Эрдэнэ, аймгийн Засаг дарга А.Энхболд, ЗДТГ-ын дарга Ц.Сүхбаатар нар аймгийн хөдөлмөрийн шилдгүүдэд шагнал гардуулав.
Аймгийн "Төрийн захиргааны байгууллагуудын хөдөлмөрийн аварга"-аар Орхон сумын ЗДТГ-ын дарга С.Дэлгэржаргал, “Хууль сахиулах болон хууль хяналтын байгууллагууд”-ын хөдөлмөрийн аварга”-аар аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол суман дахь Гал унтраах, аврах 55 дугаар ангийн захирагч, онцгой байдлын дэд хурандаа М.Баатар, "Санхүүгийн салбарын хөдөлмөрийн аварга"-аар аймгийн СТСХ-ийн дарга Б.Жаргалсайхан, “Эрүүл мэндийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар “Харзтай” шүдний эмнэлгийн захирал Ц.Дэмидвандан, “Соёл, урлаг, спорт, аялал жуулчлалын салбарын хөдөлмөрийн аварга”-аар “Залуучууд” театрын уран сайхны удирдаач Г.Саранчимэг тодорлоо. Мөн “Боловсролын салбарын хөдөлмөрийн аварга”-аар Б.Буянбат, “Аж үйлдвэрийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар “Дархан Минж” ХХК-ийн ажилтан Н.Очирбат, “Дэд бүтцийн салбарын хөдөлмөрийн аварга”-аар “Цахилгаан Дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Төвийн бүсийн салбарын Засварын албаны агаарын шугамын монтёр Д.Бавуудорж, “Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын хөдөлмөрийн аварга”-аар Дархан зочид буудлын зоогийн газрын тогооч А.Алтанцэцэг нар аймгийн хөдөлмөрийн аварга болов.
Б.Норовсамбуу