Японы элчин сайдын яамны төлөөлөгчид Баянхонгорт ажиллалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-02-07 00:21:03

Монгол дахь Япон улсын элчин сайдын яамны 2 дугаар нарийн бичгийн дарга Рейко Хозүми, “Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ажилтан Э.Уянга нар Баянхонгор аймагт өдрүүдэд ажиллажээ.

Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Батбаяр нар Япон улсын элчин сайдын яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзан орон нутгийн талаар танилцуулга мэдээлэл хийсэн байна.

Мөн Баян-Овоо, Эрдэнэцогт, Жинст сумын удирдлагууд болон сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, Эрүүл мэндийн газрын дарга нарт  Японы Жайкагийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн  талаар танилцуулга хийжээ. Төлөөлөгчид Богд сумд цэцэрлэгийн өргөтгөл хийхээр судалгаа, зураг төсөлтэй танилцаж ажлыг ирэх хавраас эхлүүлэхээр болсон байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ