Хүн ам олонтой сумдад анхаарах хэрэгтэй байна гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 09:46:22

Баян-Өлгий аймгийн нийт сумдын ИТХ-ын дарга нар цугларч зөвлөлдөөд, цаг үеийн сэдвүүдээр сургалт хийв. Тэд өөр өөрсдийнхөө сумын байдлыг танилцуулаад, тулгамдсан асуудлуудаар санал солилцлоо. 

Аймгийн ИТХ-ын дарга Б.Лазатхан зөвлөлдөх үеэр амжилтыг товчхон дурдаад гол дутагдлууд дээр тогтож ярив.

-ИТХ-ын байгууллага бол сумын бүх ажил амьдралыг тодорхой зорилтонд чиглүүлж, биелэлтэнд нь хяналт тавьж байх естой. Олон түмний санал дүгнэлтийг сонсон, тэрнийг нь нэгтгээд шийдвэр гаргаж байх хэрэгтэй. Үүнд иргэдийн индэр чухал үүрэг гүйцэтгэдэг. Та нар эдгээр үүргээ хангалттай сайн биелүүлж чадахгүй байна. Дутагдлаа даруй арилгаж ажиллаарай. Тэрчлэн улаан загалмайн байгууллагыг ИТ хурал удирддаг. Уг байгууллага гачигдал зовлонд нэрвэгдэгсдэд ихээхэн дэмжлэг үзүүлдэг. Төсөвгүй, ашгийн төлөө бус энэ байгууллага зөвхөн хандив, татвар хураамжаараа санхүүжиж, тэрнийгээ ган гамшигт нэрвэгдсэн хүмүүст олгодог. Аймгийн улаан загалмайн байгууллага өвөлжилтийн байдал нь хүндэрсэн Улаанхус, Цэнгэл сумынханд багагүй дэм үзүүллээ. Уг хөрөнгө нь хүн ам багатай сумдаас хуримтлагдсан татварын мөнгө байв. Гэтэл хүн ам олонтой сумдад энэ ажил сайн явагдахгүй байна, анхааран ажиллаач гэж тэр онцлов.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ