А.Мурат шүүхэд хандана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-02-08 10:34:11

УИХ-ын гишүүн асан А.Мурат Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээсэн байна. А.Мурат болон Монгол Улсаас гадаадад гараад амьдарч байгаа бусад зарим сэхээтнүүдийг улсын хөрөнгө ашиглан завшчихаад гадаадад оргон гарсан урвагч мэтээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд янз бүрийн хов жив бичиж байна.

Саяхан Өлгий суманд болсон багийн нийтийн хурлуудаар энэ асуудлын үнэн худлыг олохыг иргэд шаардсан. Үүний хариуд А.Муратаас ирсэн хариу захидалд, тэдгээр мэдээллүүд нь цөм гүтгэлэг. Би консулын албан тушаалаасаа сайн дурын үндсэн дээр чөлөөлөгдөхийнхөө сарын өмнө ажлаа тайлагнан аудит хийлгэсэн, ямар ч зөрчил гараагүй. Хууль, хяналтын байгууллагууд надыг шалган байцаагаагүй. Гэтэл намайг болон насны амралтандаа гарсан хойно аж амьдралын эрхээр гадаадад аж төрж байгаа УИХ-ын гишүүн асан Х.Зардыхан, С.Харжаубай, Х.Жекей нарыг ор үндэсгүй гүтгэж байгаа нь хэн нэгэн этгээдийн зүгээс казахуудыг ялгварлан гадуурхах сэтгэгдэл төрүүлэн үндэсний эв нэгдлийг бусниулахаар зохион байгуулж буй үндэсний аюулгүй байдалд сэв суулгах гэсэн оролдлого тул уг асуудалд анхаарал тавьж өгөх тухай Үндэсний аюулгүй зөвлөлийн тэргүүнийх нь хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчид ил захидал илгээлээ. Мөн гүтгэлгийг нийтлэж олон түмэнд тараагаад бидний нэр төрд халдсан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн талаар шүүхэд хандна гэж нийт Баян-Өлгийнхний сонорт хүргүүлсэн байна.

Ш.Айзаря

Холбоотой мэдээ