“Ирээдүйн саятан” тэмцээний шилдэг даамчид тодорлоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-08 12:15:43

Хас банкны “Ирээдүйн саятан” хадгаламжийн нэрэмжит зуун буудалт даамын өсвөр үеийн аварга шалгаруулах уламжлалт тэмцээн энэ сарын 6-7-нд Баянгол дүүргийн “Эрдмийн ундраа” цогцолборын 77-р сургуулийн байранд болж шилдгүүдээ тодруулав.

15 дахь жилдээ зохиогдсон тус тэмцээнд 140 тамирчин дөрвөн насны ангилалд өрсөлдсөн юм. Швейцарь системээр 7-8 өрөг тоглож дүнгээ гаргахад 6-9 насанд охидоос Л.Надмид (Дорноговь), хөвгүүдээс П.Эрхэмбилэг (97-р сургууль), 10-12 насанд охидоос Б.Мишээл (“Шавь” цогцолбор), хөвгүүдээс Б.Энхрийлэн (“Шавь” цогцолбор), 13-15 насанд охидоос С.Энхтүвшин (Дорноговь), хөвгүүдээс Ц.Чинзориг (Дорноговь), 16-18 насанд охидоос Г.Хэрлэнмөрөн (“Шавь” цогцолбор), хөвгүүдээс М.Шийравжамц (1-р сургууль) нар тус тус түрүүлэв.

Д.Өлзий

Холбоотой мэдээ