Н.Номтойбаяр гишүүн 10 айлыг өргөө гэртэй болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:38:53

Улсын Их Хурлын гишүүн Н.Номтойбаяр Сар шинийн босгон дээр орох оронгүй байсан 10 өрхөд өвч бүрэн эсгий туургатай гэр өгчээ.

Тэд гишүүнд өөрсдийн зовлон бэрхшээлийг тоочсон өргөдөл хүсэлт бичиж, зарим нь ч  биеэр уулзаж ахуй байдлаа ойлгуулж байжээ. Хүсэлтийг нь түргэн шуурхай  шийдсэнд баяртай байж гишүүнийхээ ач тусыг нь үргэлж санаж амьдрал ахуйгаа өөд нь өргөж явахаа энэ үеэр хэлж байсан. 

Бэлэн гэр өгөх нэг хэрэг, гэрээ барих газрын асуудал хүнд тусдаг болохоор энэ удаад аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн гэртэй болсон дээрх иргэдэд  газрын асуудлыг нь давхар шийдэж өгөхөө амаллаа.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ