“Алтаргана-2016”наадам Улан-Үдэд болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-02-10 09:41:35

“Алтаргана -2016” наадам ирэх долдугаар сарын 1-3 ны өдрүүдэд ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үдэ хотноо болох товыг  хэдүйн зарлалаа. Олон улсын чанартай тус наадам энэ жил 12 дахь удаагийнх  юм.

Сүүлийн жилүүдэд “Алтаргана” наадам цар хүрээгээ улам тэлж Монгол, Орос, Хятад улсад суугаа буриадууд хүрэлцэн ирж дуу хуур, ёс заншил, эрийн гурван наадмын төрлөөр өрсөлдөх болсон. Энэ удаад буриад ардын дуу, үлгэр магтаал, яруу найргийн тэмцээнээс гадна Сайхан бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн болно.

“Алтаргана-2016” наадмын зохион байгуулах хорооны даргаар Буриад улсын Соёлын Яамны сайд Тимур Цыбиков ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор “Алтаргана” наадмын зохион байгуулах хороо байгуулагдаж, Улаан-Үд хотноо болох наадмын бэлтгэлдээ ороод байна.

Б.Туяа

Холбоотой мэдээ