Өвөрхангай аймгаас есөн “Улсын сайн малчин” төрлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙГал бичин жилийн босгон дээр Өвөрхангайгаас “Улсын сайн малчин”-аар 9 хүн, “Улсын тэргүүний тариаланч”-аар 1 хүн шалгарлаа.
Өвөрхангай аймгаас Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш, Сантсумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр, Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм, Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав, Уянгасумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж, Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш, Хархорин сумын 6 дугаар багийн малчин Эмээлийн Бямбасүрэн, Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө, Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь нар Улсын сайн малчнаар, Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъянсүрэн Улсын тэргүүний тариаланчаар тус тус шалгарчээ.
Засгийн газрын хуралдаанаар 118 малчныг “Улсын сайн малчин”, дөрвөн иргэн, аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний фермер”, 12 аж ахуйн нэгжийг “Улсын тэргүүний тариаланч хамт олон”, 21 ногоочинг “Улсын тэргүүний тариаланч”-аар тус тус шалгаруулсан байна.
Өвөрхангай Б.Батчимэг