Мал сүргийн өвөлжилт тавлаг байна

Орон нутагт | Говь-Алтай
norovsambuu@montsame.mn
2016-02-12 02:05:43

Говь-Алтай аймаг 2015 оны эцэст 2 сая 922.6  мянган толгой мал,  үүний дотор 88.4  мянган адуу, 58.8  мянган үхэр, 34.7  мянган  тэмээ, 909.3 мянган хонь, 1 сая 831.2 мянган ямаа тоологдож одоо тавлаг сайхан өвөлжиж байна.

Төгрөг, Халиун, Шарга, Дэлгэр, Тайшир сумдын нутаг бусдаасаа илүү их цастай байгаа ч тарга хүч сайн авсан болохоор мал сүрэг муудаагүй өвөлжиж сайн байна хэмээн тус сумын малчид өгүүлж байна. Сүүлийн өдрүүдэд хэсэг хугацаанд хүйтний эрч чангарсан ч өвөл, хаврын бэлтгэлд зориулсан өвс, тэжээлийн нөөцөө задлаагүй хавар мал төллөхийг хүлээж байгаа гэж ярьж байлаа.

                                                           Говь-Алтай аймаг Ш.Цоодол

Холбоотой мэдээ