Ази тивийн аваргад оролцох баг бүрджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-02-13 09:43:22

Тайланд улсын Бангкок хотноо энэ сарын 17-20-нд чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох манай баг тамирчдын бүрэлдэхүүн тодорлоо.

Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн 29, эмэгтэй чөлөөт бөхийн 19 дэх аварга шалгаруулах тэмцээн Бангкок хотын “Bangkok Youth Center” (Thai-Japan) спорт цогцолборт 2 дэвжээн дээр болно.

Ази тивийн насанд хүрэгчдийн аварга шалгаруулах тэмцээний чөлөөт бөхийн төрлөөс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль, бүгд 153 медаль хүртээд байгаа юм. Гавьяат тамирчин Э.Бэхбаяр 2015 онд, эмэгтэй бөхчүүдээс гавьяат тамирчин О.Насанбурмаа 2013 онд хамгийн сүүлийн алтан медаль хүртжээ.

Энэ удаа хүч үзэх бөхчүүдийг танилцуулахад, эрэгтэйчүүдээс 57 кг-д С.Батболд, 61 кг-д Т.Түвшинтулга /хоёул ”Гацуурт-Олимп” клуб/, 65 кг-д Б.Батмагнай /Алдар/, 70 кг-д Б.Батзориг /Хилчин/,74 кг-д П.Өнөрбат /Хан-Уул дүүрэг, ”Хасу-Мегастарс” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, 86 кг-д О.Үйтүмэн /Алдар/, 97 кг-д Д.Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин/, 125 кг-д Н.Золбоо /”Харгант-Цамхаг” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин/, дасгалжуулагчаар Ц.Цогтбаяр, /эрэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч/, О.Пүрэвбаатар, /ҮШБ-ийн дасгалжуулагч/ нар ажиллана.

Эмэгтэй 48 кг-д Ц.Намуунцэцэг /”Хасу-Мегастар/, 53 кг-д Д.Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/, 55 кг Г.Отгонжаргал /”Алдар”/, 58 кг-д Э.Гантуяа /”Хилчин”/, 60 кг О.Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/, 63 кг-д Б.Нямгэрэл /”Алдар”/, 69 кг З.Болортунгалаг/”Хилчин”/, 75 кг-д О.Бурмаа /“Хүч”/, Дасгалжуулагчаар Б.Батбаяр /эмэгтэй ҮШБ-ийн ахлах дасгалжуулагч, Т.Сүхбаатар /ҮШБ-ийн дасгалжуулагч/ нар эмчээр Ч.Насанбат /БТСХТ-ийн Спортын анагаах ухааны албаны дарга/, М.Саранцацрал /Спортын анагаах ухааны албаны эмч/ нар тус тус ажиллах юм.

Д.Өлзий

Холбоотой мэдээ