Нормандын дөрвөлийн уулзалт ирэх сард болно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-14 14:18:31

МЮНХЕН. /TASS/. Бямба гарагт Мюнхен хотод болсон Нормандын дөрвөлийн уулзалт нь зохицуулалт хийх зорилготой байсан бөгөөд бүрэн хэмжээний уулзалт гуравдугаар сард болно гэж Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин мэдэгдэв.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын /ЕАБХАБ/ харьяа Украин дахь Ажиглалтын тусгай багын ажлын тухай, тухайлбал, тус байгууллага аюулгүй байдлаа хэрхэн хангах,  Донбасс бүс нутаг болон хил рүү хэрхэн нэвтрэх зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид хэлэлцсэн тухай тэрбээр дурдаад, удахгүй болох Нормандын дөрвөлийн уулзалтад оролцох ЕАБХАБ-ын тусгай багийн төлөөлөгчидтэй бид хамтран ажиллана гэж мэдэгджээ.

Бямба гарагт болсон Нормандын дөрвөлийн уулзалт дөрвөн цаг үргэлжилсэн бөгөөд Украины Гадаад хэргийн сайдаас өөр дипломатч уулзалтын талаар мэдээлэл хийгээгүй байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ