Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны арванхоёрдугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Манай орны ихэнх нутгаар өнөөдөр цаг агаар тогтуун, жавартай хүйтэн байх талаар ЦУОШГ-аас мэдээллээ.
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, нутгийн зүүн хагаст зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна.
Увс нуур болон
Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -21-26
градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг
нутаг, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Ерөө, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон,
Улз голын хөндийгөөр -16-21 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр
бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -5-10 градус, бусад нутгаар -12-17
градус хүйтэн байна.
Улаанбаатар