БУЛГАН: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын сургалтын хэрэглэгдэхүүнийг шинэчилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-12-24 11:37:11

Булган 2025 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсролын газраас сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн хүрээнд гурван үе шаттай сургалтыг үндэсний болон орон нутгийн түвшинд зохион байгуулж 272 удирдах ажилтан, багшийг хамруулсан байна.


Шинэчилсэн сургалтын хөтөлбөрийн онцлог нь Монголын боловсролын алсын хараа, үнэт зүйлийг тодорхойлсон хүүхдийн суралцахуйд суурилсан бүтээлч үйлийг дэмжихэд оршиж байгаа аж.


Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцах, дэмжлэг үзүүлэх цахим, танхим хосолсон дөрвөн удаагийн уулзалтыг зохион байгуулж давхардсан тоогоор 22 цэцэрлэгийн 272 багш, удирдах ажилтан оролцсон байна. Эдгээр үйл ажиллагааны үр дүнд цэцэрлэгүүд багш нарын бүлгээр хэлэлцэж сургалтын хөтөлбөрийн төлөвлөгөө, төлөвлөлт, орчин, хэрэглэгдэхүүний шинэчлэлийг хийж байгаа юм.


Шинжлэх ухаан, инженерчлэл, математик, урлаг, амьдрах ухаан, ур дүйг дэмжсэн сургалтын хэрэглэгдэхүүнээр хангах ажлын хүрээнд орон нутгийн төсвөөс 330,2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар Булган сумын 1,2,3,4,6 дугаар цэцэрлэг, Рашаант, Сэлэнгэ сумын цэцэрлэг STEM хэрэглэгдэхүүнтэй болоод байна.








Холбоотой мэдээ