Турк курд босогчдын байрлалд цохилт өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-02-14 14:35:35

АНКАРА. /ВВС/. Сирийн хойд нутаг дахь курд босогчдын байрлалд манай цэргийнхэн цохилт өгч, эзэлсэн газар нутгаа орхихыг тэднээс шаардлаа гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглуу мэдэгдэв.

Курд босогчдын байрлалд цохилт өгөхөө зогсоож, “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэхэд анхаарлаа хандуулахыг АНУ Туркээс хүссэн билээ.

Үүнээс гадна, Саудын Арабын хүчинтэй хамтран Сирид хуурай замын ажиллагаа явуулах тухай бид бодож байна гэж Туркийн Гадаад хэргийн сайд мэдэгджээ.

Турк “Менагх” агаарын цэргийн баазад цохилт өгсөн байна. Тус баазыг курдын босогчид өнгөрсөн пүрэв гарагт эзлэн авчээ.

Туркийн хилийн ойролцоо, Аазаз хотын өмнөд хэсэгт оршдог уг агаарын цэргийн баазыг орхихгүй бол бид хариу арга хэмжээ авах болно гэж Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу курдын босогчдод анхааруулсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ