Байгаль орчны газрын дарга З.Лхамхүүг огцрохыг шаардав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-02-14 20:22:48

Муу нүүрт гал бичин жилийн шинийн дөрвөнд Ховд аймгийн Ард Аюушийн талбайд хэсэг залуучууд төрийн албан шалгалтад тэнцээд ажил олдохгүй байгаад бухимдаж жагсаал хийлээ.

Энэ залуус Ховд аймгийн Байгаль орчны газрын дарга З.Лхамхүүг төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, нэгээр гарч ирсэн залуучуудыг ажилд авахгүй, чадварлаг залуу боловсон хүчнийг үл тоомсорлож байгаад бухимдалтай байгаагаа илэрхийлж жагсаал зохион байгуулав.

Тэдгээр залуучууд бид зөвхөн өөрсдийн эрх ашгийн төлөө биш, төрийн албан хаагчийн шалгалтад тэнцэж, ажил мэргэшлээ дээшлүүлсэн өчнөөн олон залуусыг төлөөлөн жагсаж байгаа гэдгээ хэлж байв.

Залуучуудыг бухимдуулаад байгаа аймгийн Байгаль орчны газрын дарга З.Лхамхүү тойрон хүрээлэгчид,эрх мэдэлтнүүдийн хүүхдүүд тал тохой татаж ажилд авсан төдийгүй, байгаль орчны бодлогын хүрээнд ажил алба эрхэлдэг бусад байгууллага, мэргэжил нэгтнүүдтэйгээ уялдаа холбоогүй ажилладаг төдийгүй, зөвхөн өөрийн хүсэл сонирхлын дагуу явцуу эрх ашгийн хүрээнд ажил явуулдаг гэдгийг зарим мэргэжил нэгтнүүд нь хэлж байна.

А.Бямбасүрэн

 

Холбоотой мэдээ