УИХ дахь нам эвслийн бүлгүүд хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-02-15 08:53:56

УИХ дахь нам эвслийн бүлгүүд өнөөдөр Төрийн ордонд хуралдана.

Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан танхим”-д, Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд тус тус хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хууль тогтоолын төслүүд дээр байр суурь нэгтгэх юм. Бие даагчдын зөвлөл 11 цагаас хэвлэлийн бага хурал хийн цаг үеийн асуудлаар мэдээлэл хийх аж.

Б.Туул

Холбоотой мэдээ