Лалын шашинтнууд АНУ-д халдлага үйлдэхийг оролдож магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2016-02-15 10:29:04

ВАШИНГТОН. /TASS/.  Лалын шашинтнууд, тухайлбал, "Лалын улс" бүлэглэлийн босогчид АНУ-ын нутаг дэвсгэрт шинээр халдлагууд зохион байгуулахыг оролдож магадгүй гэж тус улсын Тагнуулын төв газрын /ТТГ/ тэргүүн Жон Бреннан телевизийн “CBS” сувгаар ням гарагт мэдэгджээ.

Террористууд АНУ-д нэвтрэхийг хүсч байгаа гэж Бреннан үзэж байна. “Тэд хүмүүсээ, халдлага үйлдэхэд шаардлагатай материалуудаа илгээхийг эсвэл АНУ-д байгаа хүмүүст халдлага үйлдэхийг уриалахыг оролдох байх гэж бодож байна. Гэхдээ тэд заавал амжилтад хүрнэ гэж бодохгүй байна ” гэж Бреннан хэлжээ. 

Лалын шашинтнууд илүү олон дэмжигчийг эгнээндээ нэгтгэхийн тулд “лалын шашинтнууд болон барууны ертөнцийг хооронд нь мөргөлдүүлэхэд өдөөн турхирахыг оролдож магадгүй” гэж үзэж байгаагаа Бреннан илэрхийлсэн байна.

Д.Жаргал

 

 

Холбоотой мэдээ