Далд уурхайн байгуулалтын үед 3000 ажилчин нэмж авна

Орон нутагт | Өмнөговь
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 12:06:09

Оюутолгойн далд уурхайтай орон нутгийн сэтгүүлчдийг танилцууллаа. 2013 оноос зогссон Оюутолгойн далд уурхайн байгуулалтын явц энэ оны хоёрдугаар улирлаас эхлэх төлөвтэй байгаатай холбогдуулан орон нутгийн сэтгүүлчдийг далд уурхайн бүтээн байгууллтыг газар дээр нь үзүүлсэн юм.

1300 метрийг гүнд уурхайн бүтээн байгуулалт хэрхэн өрнөж байсан болоод хэрхэн үргэлжлэх талаар мэргэжилтэнүүд танилцуулав. Нэгдүгээр босоо амны гүнээс хөндлөнгөөрөө 1,7 км замыг туулж хоёрдугаар босоо аманд хүрэх боломжтой. Далд уурхайн дагуу ус ховор бөгөөд гарч байгаа ус нь маш шорвог ажээ. Сэтгүүлчид далд уурхайн журам, хөндлөн малтсан түнэлүүдийн бэхэлгээг хэрхэн хийсэн, осол гарсан тохиолдолд ажилчдын хоргодох байр, засварын газар зэрэг бүтээн байгуулалтуудтай танилцсан юм. Далд уурхайд цөөнгүй машин ажиллах бөгөөд тэдгээрийн дотор 17 тонны даацтай дөрвөн зуун морины хүчтэй таван машин байгааг онцолж байлаа.  Мөн далд уурхайн байгуулалтын үед 3000 ажилчин нэмж авах юм байна.

Д.Мишигсүрэн

 

Холбоотой мэдээ