Сар шинийн өдрүүдэд Цагдаагийн газарт 180 гаруй дуудлага иржээ

Орон нутагт | Дорнод
erdenechimeg@montsame.mn
2016-02-15 12:34:19

Энэ сарын 6-наас 13-ныг дуусталх буюу сар шинийн баярын өдрүүдэд Дорнод аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн шуурхай албанд иргэд, байгууллагаас нийт 181 дуудлага мэдээлэл иржээ.

Үүнд Гэмт хэргийн шинжтэй 22, Захиргааны  зөрчлийн шинжтэй 97 дуудлага ирж, 23 хүнийг ар гэрт нь хүргэж  өгсөн байна. Гэмт хэргийн шинжтэй 22 гомдол мэдээллийн 8 нь бусдын бие махбодид гэмтэл учруулах, 6 нь  иргэдийн өмчийн хулгай байж, зам тээврийн осол 4, золгүй учрал 2, танхай 1, бусад  гэмт хэрэг 1 бүртгэгджээ. Согтуугаар зөрчил гаргасан 100 иргэн эрүүлжүүлэх байранд саатуулагдсан байна.

Гэмт хэрэг, хэв журмын дээрх нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд урьд долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гэмт хэрэг,зөрчил буурч,  харьцангуй тайван өнгөрчээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ